Японы Токио хотод ням энэ сарын 1-нд болсон "Lake Biwa Marathon"-д гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ. Энэ марафонд Кенийн Самуэль Ндунгу 2.09.08 цагийн амжилтаар түрүүлж, Италийн Даниэлэ Меуччи удаалав. Италийн тамирчны хувьд манай тамирчнаас найман секундын өмнө буюу 2.11.10 цагийн амжилтаар барианд орсон байна.
Японы тамирчдаас дөрөв нь топ 10-т багтсан ч 4-5, 8-10 байрт шалгарчээ. Гавьяат тамирчин Б.Сэр-Од Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнээс 2008 онд мөнгөн, 2013 онл алтан медаль хүртэж, Монгол Улсын түүхэнд тивийн анхны медалийг авчирч байсан билээ.
Тэрбээр 2014 онд БНСУ-ын Инчён хотод зохиогдсон Азийн их наадмын марафонд IV байр эзэлсэн юм. Б.Сэр-Од “Рио 2016” олимпод амжилттай оролцохоор өнгөрсөн жилээс эхлэн Япон улсад бэлтгэл сургуулилалтаа базааж буй.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт