ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Путиныг шүүмжлэгч ОХУ-н сөрөг хүчний лидер буудуулжээ

    ОХУ-ын сөрөг хүчний лидер Борис Немцов баасан гарагийн шөнө Москвагийн төвд буудуулж амиа алджээ. 1990-ээд онд Ерөнхий сайдын орлогч байсан тэрээр Ерөнхийлөгч Путиныг шүүмжлэгч гол дуу хоолой байсан юм. Тэрээр нас барах өдрийнхөө өглө ракиогийн ярилцлагад  орж бямба гарагт болох цуглаанд оролцохыг хүмүүсээс уриалж байжээ. Немцов найз эмэгтэй хамт Кремлиэс холгүй гүүрэн дээр алхаж явах үед машин  ирж гал нээсэн байна. Түүнтэй хамт байсан эмэгтэй Украйнаас ирсэн байсан бөгөөд шархдаагүй гэдгийг ИТАР-ТАСС мэдээллээ.

    55 настай Немцов Путин болон түүний засаглалын эсрэг байр суурийнхаа улмаас хэд хэдэн удаа баригдаж байжээ. Хамгийн сүүлд 2011 онд парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэнийхээ төлөө баривчлагдсан  бөгөөд үүний улмаас 2012 онд 10  мянган хүн Путины эсрэг жагссан  байна.  

    Тэрээр СNN-д өгсөн нэгэн ярилцлагадаа “ ОХУ авилгын улс болсон. Хэрэв ОХУ-д  ирж бизнес хийнэ гэвэл тун таагүй нөхцөл угтаж хүн бүр таныг дарамталж бизнесийг чинь сүйрүүлнэ” хэмээн хэлж байжээ. Мөн “Миний эх орон хүнд байдалд байна. Оросыг энэ байдлаас чөлөөлөх боломж байгаа гэдэгт би итгэдэг. Мэдээж энэ хэцүү, гэхдээ бид чадах ёстой” гэж хэлж байсан байна.

    Түүний үхэлд  Путиныг буруутгах хандлага давамгайлж байгаа гэж болно. СNN Путиныг шүүмжлэгчид хүнд нөхцөл байдалд орж эсвэл үхэл рүүгээ одоог гээд Михайл Ходоровский Путиныг авилгын хэрэгт буруутгаад 10 жил шоронд суусныг дурджээ. Мөн Украйны экс Ерөнхийлөгч Юиктор Юченко 2004 онд хордож нас барсан, ОХУ-ын тагнуулч Александр Литвиненко Лондонд хордож нас барсан жишээг тэд дурджээ.

    Гэмт хэрэг гарсан даруйд Путин ийм хэрэг болсонд гэр бүлд нь эмгэнэл илэрхийлж, алуурчныг яаралтай олохын тулд хуулийн 3 агентлагийг хамтарч ажиллахыг сануулсан гэж Кремль мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй