ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх башёд Хакүхотой барилдана

    Мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх ёкозүна цолыг монголын хөвгүүд хүртэж, өдгөө сүмогийн ертөнцийг шуугиулж байна. Тэгвэл тэднийг залгамжлах найдлага төрүүлж буй монгол залуус бий. Түүний нэг нь “Исэгахама” дэвжээний сүмо Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ.

    Тэрүнофүжи мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд дэвшин барилдсан 20 дахь монгол бөх. 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг Хакүхогийн аав дархан аварга Ж.Мөнхбат мэргэжлийн сүмод барилдахыг зөвлөжээ.

    23 настай, 191 см өндөр, 180 кг жинтэй тэрбээр өнгөрсөн сарын башёд озэки цолтой японы сүмочдыг дараалан давж бяртай гэдгээ харуулаад авсан. Найман даваа, долоон унаатайгаар өнгөрсөн башёг өндөрлүүлсэн түүнд сэкиваке цол олгож, энэ эрэмбээс барилдахаар болсон.

    Одоо ойрын гурван башёд 33 даваа авбал Сүмогийн Холбооны тогтсон журмын дагуу Озэки цол хүртэх боломжтой юм. Сэкиваке цол хүртсэнийхээ дараа Тэрүнофүжи японы сэтгүүлчдэд “Би их аваргыг ялахыг хүсч байна” хэмээн инээмсэглэн өгүүлжээ. Тэрбээр ирэх башёд Хакүхо М.Даваажаргалтай бяр хүчээ сорьж, ухаанаа уралдуулж барилдах нь.

                                                                                                                                Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй