ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нюанс “GRANADA” концертоо хойд хөршийн бүсгүйчүүдэд зориулна

    “Нюанс” хамтлагийнхан Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьж, “GRANADA” popera концертоо толилуулах нь. Тэд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард УДБЭТ-т энэ тоглолтоо Монголынхоо үзэгчдэд хүргэсэн.

    Тэгвэл энэ удаа хойд хөршийн бүсгүйчүүдэд зориулна.Тус хамтлагийнхны эхний тоглолт гуравдугаар сарын 7-нд Буриадын Драмын театрт болох аж. Залуус Isabel, Angelina, Amore, Love Story, I can’t helf falling in love, Mama, Belle зэрэг уянгын дуунуудаа дуулж, бүсгүйчүүдэд  улаан сарнай, оргилуун дарс бэлэглэх гэнэ.

     

    Өнгөрсөн хугацаанд тэд СССР-ийн Ардын жүжигчин, Буриадын АЖ К.И. Базарсадаевын Соёлын фондны урилгаар Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын район, Агинский район, Улаан Үд, Чита хотод тоглолтоо толилуулсан юм.

    Дэлхийд алдартай хит болсон Монгол, Буриадын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээлүүдийг багтаасан тэдний тоглолтыг өргөн барихаар бэлтгэж байгаа ажээ. Тэдний энэ удаагийн тоглолтыг “ELPA CESAR’S” брэнд ивээн тэтгэх гэнэ лээ.

                                                                                                                           Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй