ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Залуу сэтгэлгээ таныг урт наслуулна

    Наснаасаа оворгүй харагддаг, хэдэн жилийн дараа уулзсан ч хэвээрээ байж л байдаг хүмүүс бидний дунд олон бий. Тэгвэл тэдний ийм байдал нь залуу сэтгэлгээтэй нь холбоотой гэдгийг эрдэмтэд баталжээ. Их Британийн Лондоны Их сургуулийн эрдэмтэд 50 орчим настай 6500 хүмүүсийг хамруулсан судалгаа хийж тэднийг 10 жил ажиглажээ. Гэтэл наснаасаа илүү  хөгшин сэтгэлгээтэй хүмүүс судалгаа хийснээс хойших  8 жилийн дотор нас барсан бөгөөд өөрсдийгөө хөгширч буйг нэг  их анзаардаггүй, залуу сэтгэлгээтэй хүмүүс бусдаасаа илүү урт насалсан байна.

    Судалгаанд оролцогчдын

    24.6% нь жинхэнэ наснаасаа өөрийгөө настай мэт санадаг
    18.5% насандаа сэтгэдэг
    14.3% жинхэнэ наснаасаа залуу мэт санадаг байжээ.

    Наснаасаа түрүүлж хөгширсөн хүмүүсийн 95%  нь зүрх судасны өвчнөөр өөд болсон  байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг болохоор үргэлж л өөрийгөө хөгширлөө хэмээн  бодож, үхлийн тухай сэтгэх нь таныг хөгшрүүлэх алхам болдог  байх нь ээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй