ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Түүхэнд байгаагүй хохирол дагуулсан “Онтаке”-ийн дэлбэрэлт

    “Онтаке” галт уул нь Японы Токио хотоос 200 километрт байрлах идэвхи өндөртэй галт уулын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш  3067 метр өндөр, Япондоо хоёр дугаарт ордог өндөр галт уул юм.

    1926 онд Хоккайдо галт уул дэлбэрхэд 144 хүний амь нас эрсдсэнээс хойш 88 жилийн хугацаанд тус улсад дахин ийм хохирол учраагүй байжээ.

    Тус улсын онцгой байдлын албаны ажилчид өндөржүүлсэн бэлэн байдлын журмаар ажиллаж байгаа ч галт уул бүхэлдээ үнс нурманд дарагдаж, бороо орсны улмаас дагтаршсан байгаа учраас аврах ажиллагаанд ихээхэн хүндрэл учирч байгаа юм.

    Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн уй гашууд автаж байгаа бол сураггүй байгаа иргэдийн гэрийнхэн аврал эрэн бурханд залбирч суух болжээ.

    Харамсалтай нь аврах ажиллагаа эхлээд 3 хоноход олдсон хүмүүс бүгд үхсэн байсан учраас дахин амьд хүн байх найдлага тасарсан. Энэ үнс нурам болон халуун чулуугаар бороо орсон хүнд үеэс мултарч чадах нэг ч хүн байхгүй хэмээн албаныхан мэдэгдэж байна.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй