"Honeymoon" хамтлагийн бүсгүйчүүд сайн үйлсийн аян зохион байгуулж, Төв аймгийн Батсүмбэр дэх асрамжийн газрын ахмадуудтай золгон, гарын бэлэг гардуулж, уран бүтээлээсээ толилуулаад иржээ.
Бүсгүйчүүд өөрийн цахим хуудаснаа “Сайн байна уу найзуудаа! “Honeymoon” хамтлаг Солонгосын “Dellos” компанийн хамт олонтой Батсүмбэр дэх асрамжийн газрын настан буурлуудаа очиж, сэтгэлийн дэм хайрлалаа.
Сар шинийн өдрүүд үргэжилж байгаа болохоор гарынхаа бэлгийг гардуулж, мөдхөн худалдаанд гарахаар зэхэж буй амттай сүү, сүүн бүтэгдэхүүний дээжээс өгөөд ирлээ. Настан буурлуудтайгаа хамт баярлан, нэг өдрийг сайхан өнгөрүүлсэндээ баяртай байна”хэмээн бичжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт