Өдөрт тогтмол 2 цаг орчим зурагт үзэх нь хүүхдийн цусны даралтыг нэмэгдүүлэх эсрдэлтэйг Дэйли телеграф агентлаг мэдээллээ. 5000 хүүхэд хамруулсан Их Британийн Глазговын их сургуулийн судалгаагаар зурагтын өмнө 2 цаг суудаг 10 хүүхдийн 1 нь цусны өндөр даралттай байсан бөгөөд хожим энэ нь зүрх судасны өвчлөл үүсгэх эрсдэлтэй аж. Тодруулбал, багадаа цусны даралт өндөртэй байх нь насанд хүрсэн хойноо ч даралт ихтэй байх, зүрх судасны өвчлөлд өртөх эрсдлийг нэмдэг гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Мөн багаасаа зурагтын өмнө олон цагаар сууж, плэйстэйшн тоглож хөдөлгөөн багатай амьдралын хэмнэлд дассан бол насанд хүрсэн хойноо ч идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж суралгүй байсаар өөрийгөө өвчлүүлдэг гэж үзжээ.
Их Британид 5-18 насны хүүхдүүдийг өдөрт хамгийн багадаа 1 цаг идэвхитэй хөдөлгөөнтэй байхыг зөвлөдөг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт