ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг дизайнер болох нь ээ

    UВS телевизийн нүүр царай болдог нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг дуулна, бүжиглэнэ, шанз хөгжим дарна, үйл мэтгэнэ гээд олон талын авьяастай.

    Тэрбээр телевизийн завгүй ажлын хажуугаар зав гаргаад өнгө өнгийн ноосон утсаар цамц, малгай, ороолт, бээлий нэхэх дуртай. Сүүлийн үед тэрбээр дизайнер мэргэжилтэй болохоор сонирхож байгаа гэнэ.

    Энэ тухайгаа “Би ажилдаа дуртай. Дизайнер бол миний сонирхол юм. Хэзээ нэгэн цагт өөрийн урласан, нэхсэн нэхмэл хувцаснуудаараа коллекцио гаргах хүсэл бий” хэмээн өгүүлжээ. Тэрбээр нэхсэн хувцаснуудаа дахин давтагдахгүй байхаар өвөрмөц загвартай урладгаараа олон бүсгүйн сонирхлыг их татдаг гэсэн шүү.

    Түүнд нэвтрүүлэгч хүнд байхаар  дуу хоолой, царай зүс, дүр төрх гээд бүх  зүйл заяасан. Харин энэ сайхан бүсгүйг ганцаараа хүүгээ өсгөдөг гэх яриа олны дунд байдаг. Хүүгийнх нь эцэг “Бид ирлээ” нэвтрүүлгийн хөтлөгч Н.Алтанхуяг гэж ярих юм билээ.

    Тэд нэлээдгүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн ч тус тусын замаа хөөж өрх тусгаарласан гэдэг. Одоо нэвтрүүлэгч бүсгүй хүүтэйгээ амьдарч байгаа бол экс нөхөр Н.Алтанхуяг нь хэдийнэ өнөр бүлийн эзэн болжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй