Исламын улсын алан хядагчдын аллага хийж байгаа бичлэгүүд дэлхий дахины зүрхийг шимшрүүлсээр байгаа. Тэгвэл эдгээр бичлэгүүдэд байнга шахам гардаг алан хядагч залууг хэн болохыг нь Английн тагнуулынхан зарлалаа. Алан хядагч Лондонд компьютерийн чиглэлээр их сургууль төгссөн 26 настай Кувейт хүн юм байна.
Исламын улсын удирдагч Абу Бакар Аль Багдади тэргүүтэй хэд хэдэн удирдагчийг устгасан талаар АНУ-ын олон улсын цэргийн эвслийн тэргүүн, генерал Жон Аллен мэдэгдлээ.
БНХАУ-ын хүн ам 1,3 тэрбум хол давсан талаар мэдээллээ.
Афганистанд их хэмжээний цас орж, цас хунгарласны улмаас 200 гаруй хүн амь насаа алдаад байна. Тус улсын түүхэнд ийм явдал тохиож байгаагүй юм.
Исламын улс бүлэглэлийн цэргүүд Иракийн хойд хэсгийн Мосул хотод исламын шашныг үүсэхээс өмнөх урлагийн бүтээлүүдийг эвдэлж, сүйтгэжээ. Тэд өнгөрсөн лхагва гарагт Иракийн хамгийн том номын санг шатаасан билээ.
Афинд шинэ Засгийн газрын эсрэг жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн боллоо. Тэд Сириза нам Европын холбоогоор өрөө төлүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж төрийн эрхэнд гарчихаад амлалтаа биелүүлээгүйд ийнхүү ундууцаж байгаа юм.
Хойд Солонгосын хулгайлсан япон иргэдийн асуудалд ямар ч ахиц дэвшил гараагүй учир Токио Пхеньяний эсрэг хориг арга хэмжээгээ дахин хоёр жилээр сунгахаар болжээ.
Украины арми Донецкийн өмнөд хэсгийн фронтоос цэрэг зэвсгээ татаж эхэллээ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт