ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Их Өргөө Аравтууд”, “Хасын Хүлгүүд”-ээс даагаа нэхэж чадах уу?

    Өнөөдөр 18:00 цагаас Үндэсний Супер лигийн амжилтын хүснэгтийн нэгдүгээрт байгаа “СБЛ Хасын Хүлгүүд” гуравдугаарт эрэмбэлэгдэж буй “Их Өргөө Аравтууд” багтай тоглох гэж байна. “Хасын Хүлгүүд”-ийн хувьд хоёрдугаар тойрогт амжилттай тоглож лигийн хүснэгтийг сүүлийн 10 хоног тэргүүлж буй.

    Тэд хоёрдугаар тойрог эхэлснээс хойш  6 хожил 1 хожигдолтой явж байгаа. Харин тэдний өрсөлдөгч “Их Өргөө Аравтууд” багийн хувьд дасгалжуулагч Н.Наранбаатарт Үндэсний Супер лигийн мэргэжлийн зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу хоёр тоглолтоор түүнийг торгосон. Түүнийг эзгүй хоёр тоглолтод баг нь дараалан хожил авч чадсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр эргэн ирж багтайгаа тоглоно. “Их Өргөө Аравтууд” сүүлийн таван тоглолтоос  нэг хожигдол хүлээсэн.
    Хоёр багийн нэгдүгээр тойргийн тоглолтод 94:92 харьцаатай “Хасын Хүлгүүд” багийн ахлагч Б.Билгүүний 0.8 секунтэд амжин довтолсон хожлын шидэлтээр дууссан юм. Тэгвэл өнөөдөр түүний тоглох эсэх нь эргэлзээтэй. Учир нь тэрбээр хойд АНУ-ыг зорьсон тул сүүлийн гурван  тоглолтод оролцоогүй. Хэрэв “Их Өргөө Аравтууд” хожвол “Хасын Хүлгүүд”, “Танан Гарьд” гэсэн гурван баг 11 хожил 7 хожигдолтой амжилтын хүснэгтийн эхний гурван байрт бичигдэж эхлэх нь. Тоглолтын нэгдүгээр тойрогт  “Их Өргөө Аравтууд” өнөөдөр даагаа нэхэж  чадах болов уу?

                                                                                                                                   Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй