ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хэрхэн эхэлж, төгссөн бэ!

    1998 оны энэ өдөр Намрын чуулган эхлээд хоөр хонож байв. Харин улс төрийн амьдралд нэгэн шинэ Ерөнхий сайд босго давах учиртай байв. Тэр нь С.Зориг байх ёстой байлаа. Бүр журмын нөхөд нь баярын үгээ хэлээд эхэлчихсэн байж.  Н.Багабанди ерөнхийлөгч дэмжинэ гэдгийг ч  бүгд мэдэж байж.

    Тэр өдрийн 15.00 цагийн орчимд УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд тухайн  үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр болон  С.Зориг агсан   хамтдаа  гурван цаг орчим суун ярилцсан  байдаг.  Харин энэ өдрийн  орой  тэрээр  Шадар сайд агсан Д.Пүрэвдорж агсныг  оршуулах ажлын хэсгийг ахалж байсан хүнийхээ хувьд талийгаачийн ар гэрийнхнийг эргэхээр гэрт нь очсон байдаг.

    Улмаар гэр рүүгээ 21:40 минутын үед оржээ. Харин аллага үйлдсэн этгээдүүд  түүнийг   ирэхээс нь  20 минутын өмнө буюу 22.00 цагийн орчимд хаалгыг нь тогшин, дайрч ороод талийгаачийн эхнэр Д.Булганы амыг боогоод 00-ын өрөөнд орхисон гэсэн олонд ил болсон мэдээлэл бий.  Чухам үнэндээ хэрхэн яаж орж ирснийг  Булганаас өөр хүн мэдэхгүй.  Орж ирсэн этгээдүүд  С.Зориг агсныг  онц хэрцгийгээр 18 удаа хутгалан амь насыг нь хороосон байдаг.

    Хэргийн цорын ганц гэрч болох эхнэр Булган нь   аллага үйлдсэн этгээдүүд  "Та нараас болж бид өлсөж байна, дараагийнх нь Э.Бат-Үүл" гэж хэлсэн.  Тэд гэрээс гарах үедээ нүүрэн дэх багаа авсан ч би тэр үед талийгаачийг цусаа савируулаад унаж байхыг харахаас өөр сөхөө байгаагүй" хэмээн  мэдүүлсэн байдаг билээ.   Тиймээс ч  Д.Булганы өгсөн мэдүулэгтэй холбоотойгоор Э.Бат-үүлийг  хамгаалалтад авсан байдаг.  Гэхдээ дараа нь түүнийг холбогдуулан хорьж шалгасан билээ.

    Хэрэг гарснаас хойш долоон минутын дараа цагдаагийн хэсгийн төлөөлөгчид ирэхтэй зэрэгцэн   "Ардчилсан холбоо" эвслийнхэн хэргийн газар бөөнөөрөө  орж алуурчдыг олох ул мөрийг балласан тухай хүчнийхэн ярьдаг. Тэр  үед талийгаачийн цогцсыг үзмэр мэт олонд дэлгэн тавьсан, Э.Бат-Үүл хэргийн газарт  малгайгаа орхиж явсан гээд олон содон мэдээлэл  байв. Хэрэг гарсан шөнө Засгийн газрын шийдвэрийн дагуу  "Хэргийг шалгах ажлын хэсэг байгуулсан".  Яг тэр үед  Ц.Элбэгдорж "Монгол Улсын хилээр нэг ч хүнийг гаргаж болохгүй  хэмээн мэдэгдсэн ч   маргааш нь буюу  3-ны өдөр Сөүлийн нислэг үйлдэгдсэн байдаг.

    Улмаар ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөнгийн тушаалаар УМБГ-ын дарга, хурандаа Д.Алтангэрэл тэргүүтэй цагдаагийн 20 гаруй албан хаагч ҮАБХГ-тэй хамтарсан ажлын хэсэг байгуулан хэрэг дээр ажиллаж эхлэжээ.  Еренхийлөгчийн шийдвэрээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хууль зүйн сайд, ҮАБХГ болон ЦЕГ-ын удирдлагуудыг оролцуулсан ажлын хэсэг мөн  байгуулагдсан байна.

    С.Зориг агсны сүүлчийн ярилцлага

    Задлан шинжилгээний дүгнэлт

    С.Зориг агсны дурсамж нэвтрүүлэг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй