ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Туялзуур сэлэмний тамирчид Арабын Абу Дабиг зорив

    Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн шигшээ багийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод энэ сарын 28-наас гуравдугаар сарын 9-нд болох Азийн өсвөр (U17), залуучуудын (U20) аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.

    Тэмцээнд 38 улсын 1000 гаруй тамирчин өрсөлдөх юм. Монгол Улсаас МТСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Дэмчигээр ахлуулсан баг оролцох нь.

    Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Д.Ганбаатар, Александр Ровнягин, тамирчин Э.Нямлхагва (улсын залуучуудын хошой аварга), Э.Бат-Эрдэнэ (Өсвөрийн улсын аварга, Т.Анарсайхан (Өсвөрийн улсын аварга, Гуанжоугийн олон улсын тэмцээний хүрэл медальт), Э.Энхтулга (Гуанжоугийн олон улсын тэмцээний мөнгөн медальт), Б.Амарболд (Азийн хүүхдийн наадмын шилдэг 16) нар багтжээ.

                                                                                                                                        Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй