Ургийн тархины хөгжилд эхийн дуу хоолой, зүрхний цохилт ихээхэн үүрэгтэйг эрдэмтэд нотолсон судалгааны сонирхолтой дүн гарчээ. Нью Жерсигийн Rutgers их сургуулийн сэтгэхүйн тухай шинжлэх ухааны эрдэмтэн Karin Stromswold, энэ судалгаа ургийн хөгжлийн тухай биологийн жор гэж хэлсэн байна.
Дутуу төрсөн нярайн сонсголын эрхтэнүүд, тархины хөгжил нь хугацаандаа төрсөн нярайгаасаа муу байдаг. Эрдэмтэд төрөх хугацаанаасаа 1-3 сарын өмнө мэндэлсэн 40 хүүхдийг судалгаандаа хамруулж тэднийг дутуу төрөлттэй бусад хүүхдүүдийн адил инкубаторт хийжээ. Ингэхдээ тэдний 21-т нь ээжийнх нь дуу хоолой болон зүрхний цохилтын чимээтэй бичлэгийг өдөрт 3-4 цаг сонсгосон байна. Тэд ээжүүдээс бүүвэйн дуу дуулахыг хүсч түүнийгээ бичиж авч хүүхдүүдэд сонсгожээ. Зургаан сарын дараах шинжилгээгээр эхийнхээ дуу хоолойг сонссон хүүхдүүдийн тархи бусдаасаа илүү томорч хөгжсөн байжээ. Судлаачид эндээс ураг эхийн хэвлийд байх үед гадны дуу чимээ, хөгжим зэрэг нь хүүхдийн хэл ярианы үүслийн хамгийн чухал түлхүүр болдог гэж дүгнээд эрт төрөх нь энэ хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт