ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан “Энх мэндийн хадаг” тоглолт зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил дөрөв дэх удаагаа болох гэж буй уг тоглолтод оролцохоор Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлч Улаанбаатар хотод хөл тавилаа.Тоглолтод Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа, Халин, АНУ, ОХУ-д тоглолтоо толилуулсан “PTS” хамтлагийн уран бүтээлчид, мөн Өвөрмонголын “Хүрээ” хошууны бүжгийн чуулгын бүжигчид оролцох аж.
“Энх мэндийн хадаг” тоглолт маргааш СТӨ-нд болно. Энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа тус улсын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал “Монгол ахан дүүстээ ая дуугаараа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр хүрэлцэн ирсэн тул “Энхмэндийн хадаг” тоглолт үнэ, төлбөргүй болж байгаа. Тиймээс энэ тоглолтыг хүссэн хүн бүр ирж үзэх боломжтой” хэмээн өгүүлсэн байна.
Мөн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба гуравдугаар сарын 2-нд Хятад Монголын орчуулагчдын Их хурлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна. Хоёр хөрш орны орчуулагчдын Их хуралд 80 орчим орчуулагч оролцох гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт