Аймшгийн кинон дээр л харж байсан толгой солих юм уу бие солих мэс засал 2017 он гэхэд хийх боломжтой болно гэж Италийн эрдэмтэн, доктор Серхио Канаверо мэдэгджээ. Мэдрэлийн систем,ортопедийн мэс заслын АНУ-ын академийн хурлын үеэр тэрээр энэ тухайгаа дуулгасан байна.
Оросын эрдэмтэн Владимир Демихов /1916-1998 / эрхтэн шилжүүлэн суулгах ажлын эхлэлийг тавьсан гэж анагаахын шинжлэх ухаанд үздэг. 1937 онд дэлхийд анх удаа хиймэл зүрх шилжүүлэн суулгасан эрдэмтэн Владимир Демихов, 1954 онд хоёр нохойны толгойг мэс заслын аргаар сольж суулгаж байжээ. 15 жилийн хугацаанд 20 орчим нохойны толгой шилжүүлэн суулгахад тэд нь нэг сар хэртэй хугацаагаар амьдарч байсан юм.
1973 онд эрдэмтэн Роберт Уайт сармагчны толгойг өөр биед шилжүүлэн суулгаж байжээ. Сармагчны толгой биеэ удирдаж чадахгүй байсан ч гэсэн амьсгалах болон оюун ухаан нь ажиллаж байсан байна.
Серхио Канаверо өөрийнхөө бүтээлд Роберт Уайтын туршилтыг гол болгожээ. Мэдрэлийн эс, нугасыг найдвартай холбоход ашиглах эм бэлдмэлээ ч тоочиж ингэснээр мэс засал амжилттай болно гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна. Тэр “Мэдрэлийн эс, нугасыг нь амжилттай холбож чадвал толгой шинэ биеэ удирдаж чадна” гэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт