ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    УИХ-ын дарга З.Энхболдод ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч бараалхав

    УИХ-ын дарга өнөөдөр Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танакаг хүлээн авч уулзлаа.

    Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа илэрхийллээ. Таны энэ удаагийн айлчлал маш үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэж байгаа. Манай байгууллага олон жил Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний хамтын ажиллагааны түүх их юм хэмээн хэллээ.

    УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр монгол орны эдийн засгийн хөгжилд сүүлийн 20 гаруй жил дорвитой хувь нэмэр оруулж буй Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газрын зээл, тусламж нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлж, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Монгол Улсын Засгийн газар, ард түмэн өндөр үнэлж, талархаж байдгийг тэмдэглэх, Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж ирсэн зээл, тусламжийг хэрэгжүүлэхэд JICA байгууллагын гүйцэтгэж ирсэн үүрэг, роль, хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

    Хөгжлийн албан ёсны тусламжийн ерөнхий буцалтгүй тусламжаар бага дунд сургуулийн барилгын өргөтгөлийн 4 шаттай тусламжийн төсөл амжилттай хэрэгжсэн болон ерөнхий буцалтгүй тусламжийн сүүлийн төслөөр “Монгол, Японы сургалтын эмнэлэг барьж, байгуулах” төсөл хэрэгжүүлж буйд талархал илэрхийлье. Өчигдөр би Япон Монголын найрамдлын нийгэмлэг, хамтын ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээнд орлоо. Саяхан хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээр нь технологи шилжүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааны үндсийг тавихад чухал ач холбогдолтой. Монгол Улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаас хөнгөлөлттэй зээл авдаг орон руу шилжсэн боловч одоо бид хөнгөлөлттэй шатны зээлийн хэмжээнд байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаас тус байгууллагын удирдлагад албан ёсоор тавьсан байгаль орчныг хамгаалах, жижг дунд үйлдвэрлэлийг дэмжих хоёр үе шаттай зээлийн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл авах, Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банк, АХБ, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт төслийн дэмжлэгийн зээл авах зэрэг хүсэлтийг судалж нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн бүтээн байгуулалт хийгээд орхих биш, сургалт явуулах, хүнд чиглэсэн баялаг бүтээх, ноу хау нэвтрүүлэх зэргээр дэмжин ажиллахыг хүсч байна.

    Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака хэлэхдээ, хоёр улс Эдийн Засгийн Түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ байгуулсан байна. Энэ нь Монгол Японы харилцааг хөгжүүлэхэд асар чухал үүрэгтэй. Ер нь цаашдаа Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ Монгол Улстай өнөөдөр хүрсэн харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой. Таны хэлсэн бодитой ажил хэргүүдийг би судлаад, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ тус байгууллагын ерөнхийлөгч А.Танака  илэрхийллээ. Миний бие манай улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй  шинэ нисэх буудал барих ажлын үйл явц хэрхэн яву буйтай танилцахаар Монгол Улсад өнгөрсөн жил очиж байсан талаар болон нисэх буудлын ажлын талаар зарим асуудлаар санал солилцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй