ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “School police”, “Оюутан цагдаа” төслийг үргэлжлүүлнэ

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо.
    Нийслэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн орчин болон хүүхэд ихээр цугладаг үзвэр, үйлчилгээний газар, тоглоомын талбай зэргийг олон нийтийн хараа хяналтад байлгаж эргүүлийг оновчтой зохион байгуулах “School police” төсөл, олон нийтийн цагдаа, оюутан цагдаа хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Мөн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, гэм буруутай этгээдийг нотлон тогтооход шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл түгээж, сургалт сурталчилгаа хийж байгаа аж.
    Харин энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүдээс ирсэн саналын дагуу Цагдаагийн байгууллага SMS-MT үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдийн гар утсанд зурвасаар хүргэж, цагдаагийн байгууллагатай холбоотой мэдээллийг хүлээн авах зорилгоор  “Ухаалаг цагдаа” цахим өргөдөл гомдлын системтэй холбох юм байна. Мөн “School police” эргүүлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, олон нийтийн цагдаа, оюутан цагдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, иргэдийг байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах, гэмт хэрэгт холбогдож ял нь хойшилсон хүүхдүүдэд сургалт явуулах, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар төлөвшүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөлөө.
    Хурлын үеэр НИТХ-ын дарга, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс бид өнгөрсөн онд олон чухал ажлыг хийсэн. Оюутан, сурагч, эцэг, эхчүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж иргэдэд гэмт хэргийн хор уршиг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгаа түгээж байна. Аюулгүй Улаанбаатарыг бий болгоход бидний хийж буй ажил, явуулж байгаа үйл ажиллагаа чухал” гэлээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй