ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Африкийн матар, сургуультай нохой, сармагчингууд Монголд циркийн гайхамшгийг харуулах нь

    “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж буй “Дэлхийн цирк Монголд 2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт гуравдугаар сарын 23-нд эхлэх талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

    Дэлхийн өнцөг булан бүрээс цуглах, олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид Монголд долоон хоног л саатах юм. Циркийн “хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг  үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгджээ.

    Илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид хүрэлцэн ирэх бөгөөд Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээрээ оролцох юм. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр Монголыг зорин ирэх нь ээ.

    Тоглолтын тасалбар байрлалаасаа хамааран 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй. Гуравдугаар сарын 9-нөөс эхлэн Монголын үндэсний циркийн кассаар худалдана. Мөн 1900-1950 тасалбарыг үнэгүй хүргэх гэнэ. “Дэлхийн цирк Монголд” тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох гэнэ.

                                                                                                                            Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй