ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд энэ сарын 25-нд БСШУЯ болон Төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлага чуулж, дээд боловсролын шинэчлэл, ололт амжилтынхаа талаар ярилцаж, харилцан туршлага солилцов.
Дээрх хэлэлцүүлгийг БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор төрийн өмчийн их сургуулиудын удирдлага, дээд боловсролын дотоод, гадаад зөвлөхүүдийн дунд зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр болон МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС, ХААИС зэрэг төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлага, дээд боловсролын дотоод, гадаад зөвлөх оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр сургууль тус бүр
-Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, үр дүнд чиглэсэн эрхзүйн орчны дүрэм, журам,
-Багш суралцагчийн үнэлгээ, удирдлага, мэдээллийн нэгдсэн систем,
-Хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжсэн санхүү, хөрөнгө оруулалтын үр дүн, цаашдын чиг хандлага гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж санал бодлоо солилцсон юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт