ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Э.Амартүвшин шилдэг 20 дуучны нэгээр шалгарчээ

    УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд шалгараад буй. BBC-гээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” уралдаант шалгаруулалтын шилдэг 20 дуучны нэрийг Лондон хотод энэ сарын 24-нд зарлажээ.

    350 орчим уран бүтээлч авьяасараа өрсөлдсөн тэмцээнд тэрбээр амжилттай оролцож шилдэг 20 дуучны нэг болсон байна. Шилдэг дуучдын тоонд Монголоос гадна Франц, Итали, Малта, Норвеги, АНУ, БНСУ, Беларусь, Украйн, Турк, ӨАБНУ-ын дуучин багтсан аж.

    Авъяастнуудыг хайх уралдаант шалгаруулалт өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд гурван шүүгч есөн хотод ажиллаж шилдгүүдийг шалгаруулжээ. Тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалт Сайнт Дэвид Холлд ирэх зургадугаар сарын 14-21-нд болно.

                                                                                                                        Г.Золзаяа

     

                                                                                                             

     

            

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй