ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ-ын ЭСЯ Каплад уучлал үзүүлсэнд талархал илэрхийллээ

    АНУ-ын Элчин Сайдын Яам Ерөнхийлөгч "Саутгоби  сэндс"-ийн ажилтнуудад уучлал үзүүлсэнд  талархал илэрхийлж үүнийгээ хэвэллийн мэдээгээр  дамжууллаа.

    Хэвлэлийн Мэдээлэл

    2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Саус Гоби Сэндс ХХК-ийн хэргийн шүүгдэгч гурван иргэнд, түүний дотор АНУ-ын иргэн Жастин Каплад албан ёсоор уучлал үзүүлсэн тухай мэдээллүүдийг бид харлаа. Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн энэхүү үйлдэлд бид талархаж байна.

    Ноён Каплагийн өмгөөлөгчид түүнийг урьдчилан хорих төвөөс  суллагдсаныг баталж байна. Энэхүү шийдвэр нь Ноён Каплад оногдуулсан байсан хилээр гарах хоригийг мөн цуцалж байгаа хэмээн бид ойлгож байгаа. Хэрэв тэрээр АНУ руу буцахаар шийдвэл чөлөөтэй гарч болохоор болсонд бид баяртай байна.

    Ноён Каплад холбогдох хэрэг гурван жил орчим үргэлжилсэн бөгөөд түүнд хилээр гарах хориг тавьсан, шүүн таслах ажиллагаа явагдаж, улмаар түүнийг хорьсон явдал нь ноён Каплад ихээхэн бэрхшээл учрууллаа. АНУ-ын Элчин сайдын яам хэргийг анхааралтай ажиглаж консулын шаардлагатай бүх туслалцааг үзүүлж ирлээ.

    Гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх орчны хувьд Монгол Улсад үнэлгээ өгөхөд энэ хэрэг сөргөөр нөлөөлж буйг бизнесийн хүрээнийхэн илэрхийлсэн билээ. Цаашид иймэрхүү хэргүүдийг Монгол Улсын  эрх барих байгууллагуудын зүгээс шударга, ил тод бөгөөд Монгол Улсын хууль дүрэмд бүрэн нийцүүлэн шийдвэрлэнэ гэдэгт бид итгэж байна.

     

    АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон Нийттэй Харилцах Алба

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй