ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Америкчуудын сансарт авсан түүхэн гэрэл зургууд

    Сансрын нисгэгч Эд Уайт сансарт нисэх үедээ гэрэл зургаа авахуулсан анхны сансрын нисгэгч юм. Түүний зургийг сансрын нисгэгч Жэймс МакДивит 1965 онд “Gemini 4” хөлөг дээр авчээ. 

    Сансрын нисгэгч Эд Уайт нь “Gemini 4” хөлөг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа задгай сансарт анх удаа зургаа даруулсан юм.

    Америкийн сансрын нисгэгч Базз Олдрин нь 1966 онд “Gemini 12” хөлөг дээр ажиллаж байх үедээ задгай сансарт анх удаа “селфи” хийж өөрийнхөө зургийг даржээ.

    1965 онд сансрын нисгэгч Эд Уайт “Gemini 4” хөлөг дээр ажиллаж байх үед задгай сансарт зургаа даруулсан билээ. Энэ зургийг “Үүлнээс дээгүүр” хэмээн нэрлэжээ. Зургийг Жэймс МакДивит даржээ.

    1967 онд сансраас дэлхийн анхны өнгөт зургийг авсан нь энэ гэрэл зураг билээ. 

    70 mm-ын “Hasselblad” камер сансрын нисгэгч Уолтер Каннинхамын баруун гар талд хөвж явна. Энэ зургийг 1968 онд түүний хамтран зүтгэгч Уолли Ширра “Аполло 7” хөлөг дээр авчээ.

    Сансрын нисгэгч Уолтер Каннинхам 1968 онд “Аполло 7” хөлгөөр Флоридагийн хойг дээгүүр нисэх үедээ "Hasselblad” камераар нарны зургийг анх авчээ. Тэрээр энэ тухайгаа “Би яг нарны эгц өөдөөс харж байгаад зураг дарсан” хэмээн дурсчээ.

    “Аполло 8” хөлөг 1968 онд Флоридад байх Кеннидигийн нэрэмжит сансрын буудлаас хөөрч байгаа агшин. “Аполло 8” сар руу ниссэн анхны хөлөг юм. 

    Сансраас авсан сарны анхны гэрэл зураг. “Хүмүүсийн хөлийн мөр үлдэж хоцорсон наран шарлагын газрын цайвар элс шиг л сарны гадаргуу харагдаж байлаа” хэмээн “Аполло 8” хөлөг дээрээс энэхүү зургийг дарсан сансрын нисгэгч Уильям Андерс дурсан ярьсан юм.

    Харанхуйгаас ургах дэлхий. Сарны тойрог замд орсон “Аполло 8” хөлөг сарыг тойрох үед сансрын уудамд нарны гэрэлд нэг тал нь гэрэлтэж үзэсгэлэнтэй харагдах дэлхийн зургийг сансрын нисгэгч Уильям Андерс авчээ. Сарнаас авсан дэлхийн анхны гэрэл зураг энэ юм.   

    “Аполло 8” хөлөг дэлхийн татах хүчинд орж газардахаар бууж буй үеийн агшин. Энэ талаар сансрын нисгэгч Уильям Андерс “Гал дунд орчихсон ар нуруунаас түлэх мэт санагдаж байсан” хэмээн дурсан ярьсан байдаг. Уг гэрэл зургийг 1968 онд Америкийн цэргийн нисэх хүчний тийрэлтэт онгоцноос авчээ.  

    Сансрын нисгэгч Расти Швейхарт 1969 онд “Аполло 9” хөлөг дээрээс сансрын нисгэгч Дэвид Скоттын зургийг даржээ. Зургийн нэр нь сансарт алхсан нь юм.  

     “Life” сэтгүүлийн гэрэл зурагчин Ралф Морсе 1969 онд сар руу ниссэн “Аполло 11” хөлгийн хөөрөх үеийн зургийг тавцан дээр байрлуулсан камерын тусламжтай авчээ.

    “Apollo 11” хөлгөөр хөөрч саран дээр анх хөл тавьсан сансрын нисгэгч Нил Армстронгийн зургийг хамт ниссэн Базз Олдрин нь даржээ. Энэ нь хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гариг дээр зураг дарж, зургаа авахуулсан анхны түүхэн гэрэл зураг юм.

    1969 онд “Аполло 12” хөлгөөр хөөрч саран дээр буусан сансрын нисгэгч Алан Бин гартаа сарны хөрсний дээжийг хийсэн сав барьжээ. Түүний зургийг цээжиндээ камер байрлуулсан сансрын нисгэгч Чарльз Конрад дарсан байна.

    “Аполло 17” хөлгөөр 1972 онд хөөрч саран дээр хөл тавьсан сансрын нисгэгч Иоген Сернан саран дээр явагч “Rover” хөлгийг шалгаж байна. Энэ зургийг түүний багийн анд Харрисон Шмитт авчээ.

    "Би энэ агшинд дэлхий, сар, хүн, эх орон маань бүгд нэг бүхэл зүйл гэдгийг мэдэрсэн” хэмээн сансрын нисгэгч Иоген Сернан дурсан ярьсан байдаг. Тэрээр “Аполло 17” хөлгөөр 1972 онд саран дээр очсон юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй