Беларусь улсын нийслэл Минск хотод гуравдугаар сарын 6-7-нд болох олимпийн 3, дэлхийн 7 удаагийн аварга А.Медведийн нэрэмжит Олон улсын ХIV дэх тэмцээнд манай бөхчүүд зодоглоно.
57 кг-ийн жинд ОУХМ Э.Бэхбаяр ”Хангарьд” клуб, “Алтай констракш” компани, нийслэлийн оюутны шигшээ баг, залуучуудын дэлхийн аварга/, ОУХМ Б.Номин
/”Гацуурт-Олимп” клуб/, ОУХМ Д.Цогтбаатар, /”Алдар” спорт хороо/, олон улсын хэмжээний мастер Б.Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/, 61 кг-ийн жинд ОУХМ Б.Нэмэхбаяр /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб/, ОУХМ Н.Лхамгармаа /”Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга/, гавьяат тамирчин Э.Ням-Очир /”Хилчин” спорт
хороо, ДАШТ-ний хүрэл медальт/, 65 кг-ийн жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран /”Алдар” спорт хороо, ДАШТ-ий хошой хүрэл медальт, азийн наадмын аварга/,
86 кг-ийн жинд ОУХМ П.Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо/, ОУХМ О.Үйтүмэн /”Аврагч” спорт хороо, армийн дэлхийн аварга/, 97 кг-ийн жинд ОУХМ Д.Хүдэрбулга /”Ганьт” клуб, азийн аварга/, 125 кг-ийн жинд ОУХМ Ж.Чулуунбат /“Арслан” клуб/ нар барилдах юм.
Тэмцээнд эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа нар дасгалжуулагчаар, олон улсын шүүгч М.Баярсайхан оролцоно. Манай бөхчүүд энэ тэмцээнд 2000 онд оролцож, 58 кг-ийн жинд гавьяат тамирчин О.Пүрэвбаатар алт, 130 кг-ийн жинд ОУХМ Д.Сумьяабазар хүрэл медаль хүртэж байжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт