1945 онд Хирошимад хаясан атомын бөмбөгдөлтөөс болж айдас түгшүүрт нэрвэгдээд байсан дэлхий дахины хувьд энэ нь ихээхэн шуугиан тарьсан мэдээ байсан юм.
Анх 1952 онд Их Британийн нэгдсэн вант улс Номхон далайн Крисмас арал дээр “Харри” нэртэй атомын бөмбөгийн туршилт хийсэн нь амжилттай болж ийнхүү асар хүчирхэг зэвсгээр зэвсэглэгдсэн гурав дахь гүрэн болж байжээ. Британичууд ч үүнийг их гүрний статусаа хадгалах том боломж хэмээн баярлан хүлээж авсан гэдэг. Анх 1945 онд АНУ цөмийн зэвсгийн туршилт амжилттай явуулж, цөмийн зэвсэгтэй гэх статус бүхий анхны гүрэн болсон бол араас нь ЗХУ цөмийн зэвсгийн туршилт амжилттай явуулж байжээ.
1945 онд Японы Хирошимад АНУ-ын хаясан атомын бөмбөгийн хор уршиг, хөнөөл нь өнөөг хэр арилаагүй. Тэр үеийн гашуун түүх одоо ч дэлхий дахиныг айлган, зүрхийг зүссээр буй. Энэ түүх хуучраагүй байхад Их Британи атомын бөмбөгтэйгээ зарласан нь улс төрийн томоохон бодлого байсан юм.
1945 оны 8 дугаар сарын 6 бол АНУ Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясан аймшигт өдөр. Энэ л өдрөөс хүн төрөлхтөн ийм хөнөөлт зэвсгийг бүтээх өрсөлдөөний эхлэлээ тавьсан гэж болно.
20 мянган тонн тротиллийн хүчтэй энэ бөмбөг 600 метрийн өндөрт дэлбэрэхдээ тус хотын хүн амын талаас илүү хувь болох 177 мянган хүний аминд хүрсэн юм. Нас барагсдын 60 гаруй хувь нь түлэгдэж, 30 орчим хувь нь эвдэрсэн эд зүйлд дарагдаж, 10 хувь нь өөр бусад шалтгаанаар нас барсаныг тогтоожээ.
Харин амьд үлдсэн хүмүүсийн тал хувь нь дэлбэрэлтийн улмаас түлэгдсэн шарх, химийн хордлого, өвчний улмаас хожим нь амьсгал хураасан гэдэг. Энэ бөмбөгдөлт Хирошима хотын гуравны хоёр хувийг бүрэн сүйдэлж, бөмбөг хаясан газраас гурван милийн зай дахь 60-90 мянган байшин сүйрч, төмөр, чулуунууд нь хайлсан байдаг.
Бөмбөгдөлт, радио идэвхит бодисын хордлого, дэлбэрэлтийн бусад хор уршгийн улмаас 1945 оны сүүл гэхэд нас барагсдын тоо 90-166 мянга хүрсэн гэдэг. Үүний дараах таван жилд чүхэл үргэлжилж хорт хавдар, дэлбэрэлтийн хөнөөлийн аажим нөлөөллөөр нас барагсдын тоо 200 мянгад хүрсэн байна.
Ямартай ч хүн төрөлхтөний зүрхийг үхүүлж, сэтгэлийг сэртхийлгэдэг атомын бөмбөг гэх хоёрхон үгийн ар дахь зэвсэгийн хор хөнөөл төсөөлөхөөргүй их. Харин атомын бөмбөгтэй улс орны статус байр суурь харин хэзээд ганхахгүй нь гашуун үнэн юм.
Үүнээс гадна Хирошимад бөмбөг хаясан онгоцны багийн долоон гишүүн бүгд эмгэнэлтэйгээр үлдсэн амьдралаа туулсан гэх мэдээлэл бий. Тэдний зарим нь галзуурч, ихэнх нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болж, бас зарим нь амиа хорлосон байдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт