ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Т.Ариунаа, Ц.Оюунгэрэл, М.Ичинноров нар эмэгтэйчүүдтэй нээлттэй ярилцана

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганыг гуравдугаар сарын 01-нд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.

    Чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний эрх, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг гаргаж ирэх, түүнчлэн нийгэмд хүргэх уриалгыг боловсруулах аж. Чуулганд нийгэм улс төр, соёл урлаг, гэр бүл, хүний эрх, бизнесийн чиглэлээр салбартаа манлайлал болсон эмэгтэйчүүд оролцох юм.

    НҮБ-ын элч дуучин, гавьяат жүжигчин Т.Ариунаа, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл,

    Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгальмаа, “Бишрэл”т группийн Ерөнхийлөгч Б.Ундармаа нар  “Миний амжилтын түүх” сэдвээр залуу эмэгтэйчүүдтэй нээлттэй  ярилцах аж.

    Энэхүү чуулганаас гарсан уриалгыг ирэх сарын 8-нд болох “JOIN ME ON THE BRIDGE” тайван жагсаалаар дамжуулан, олон нийтэд хүргэх гэнэ. Мөн чуулга уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад ч хүргүүлэх аж.

                                                                                                                         Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй