ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Намсрайноровын тоглолтын санааг фэнүүд нь гаргана

    Дуунд дуртай ард түмэндээ “Хөмсөгноров” хэмээн хүндлэгдсэн уран бүтээлч бол Д.Намсрайноров. Тэрбээр 2010 онд “Хонгор чамдаа”, 2012 онд “Сэвлэг шиг бүүвэй шиг” бие даасан тоглолтоо хийж, хөдөөгийн үзэгчидтэй уран бүтээлээрээ уулзахаар эх орноо хоёр удаа нар зөв тойрсон билээ.

                                                         Д.Намсрайноров 2010 он

                                                        Д.Намсрайноров 2012 он

    Дуучин залуу тун удахгүй болох ээлжит бие даасан тоглолтоо үзэгчдэд хүргэхээр бэлтгэлээ базааж эхэллээ. Тоглолтынхоо шийдлийг өвөрмөц, сонирхолтой байлгахын тулд эрэлхийлж, ямар нэг зохион байгуулагч компаниар биш зөвхөн фенүүдтэйгээ санал бодлоо солилцон хамтран ажиллахыг эрхэмлэж байгаа аж.

     

                                                           Д.Намсрайноров 2014 он

    Нийтийн дуучдын уран бүтээлээс өөрийн гэсэн өнгө аясаар онцгойрч чаддаг тэрбээр энэ удаа олны сэтгэлд нийцсэн тоглолт бэлдэхийн тулд тасалбар дээр хэвлэгдэх фото зургаа ямар байхыг цахим хуудас дахь найзуудаасаа санал авч, хамгийн олон лайк авсан зургаа хэвлүүлэхээр зэхэж буй.

    Түүний фенүүд болоод цахим хуудас дахь найзууд нь уран бүтээлд нь амжилт хүсэж, ямар зураг сонгох талаар сэтгэгдэл бичээд эхэлсэн байна.  Уншигч та ч гэсэн түүний дууг нь сонсох дуртай бол тоглолтын санаа, шийдлийг ямар байлгах талаар өөрийн саналаа хуваалцах боломжтой. Налгар намар толилуулах энэ удаагийн тоглолтоо тэрбээр өөрийн нэрээр “Намсрайноров 2014” хэмээн нэрлэн, нутаг ус, аав ээж, амраг хань, хайрын тухай дуунуудаа монгол түмэндээ  сонордуулж, нэг үдшийг дуу хууртай өнгөрүүлэх нь.  

                                                                                                                               Г.Золзаяа

     

     

      
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй