ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Оросууд түүхийн сурах бичгээ шинэчилж байна

    ОХУ-ын түүхчид ерөнхий боловсролын дунд сургуулийн түүхийн сурах бичгийг шинэ үзэл баримтлалын дагуу боловсруулж байгаа ажээ. Сурах бичиг 2015 оны хоёрдугаар улирал гэхэд бэлэн болж 2015-2016 оны хичээлийн жилд сурагчдын гар дээр очих юм байна. Өмнөх түүхийн сурах бичгүүдэд XIII-XV зууны үеийн Монголын тухай “Монгол-Татаарын дарлал” хэмээх ухагдахуунаас хандаж бичдэг байсан бол одоогийн сурах бичигтээ Орос Монголын харилцааны түүхийг үнэн бодитоор тусгахыг чухалчилсан гэнэ. Дашрамд дурдахад тус улсын Түүхийн нийгэмлэгийн тэргүүн нь Монгол Улсад цагаан сарын өмнөхөн айлчлаад буцсан ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин юм. Тэрээр Монгол Улсад айлчлах үеэрээ манай улсын ШУА, Оросын түүхийн нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ үеэр Монголын түүхчид XVII-XX зууны эхэн үеийн Орос-Хятадын харилцааг Орос-Чингийн харилцаа хэмээн түүх бичлэгтээ нэрлэхийг санал болгосныг Оросын тал хүлээж авсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй