ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Авто тээврийн хэрэгслийн татвараа улсын дугаараас хамаарч төлнө

     


    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба  жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

    Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу  Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийлээ.
    Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :
    • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
    • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
    • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
    • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
    • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

    Журам батлагдсантай холбоотой тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч нарт зориулан автомашины татвар, төлбөрөө хаана хандаж, хэрхэн тушаах, хэдэн төгрөг төлөх талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Иргэд автомашины улсын дугаараас хамаараад саруудад хуваагдан төлөх нь  хуулийн дагуу 06-р сарын 01-нээс өмнө буюу хугацаа дуусахаас өмнө банкууд, оношлогооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах бөгөөд иргэд цаг хугацаа алдалгүй төлөлтөө хийх боломжтой болж байгаа юм. Энэ жилийн хувьд нэг, хоёр дугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч зургаа дугаар сарын 1-нээс өмнө нөхөж төлөх боломжийг олгож байна.  Бас та 4,5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу 3 сард ч татвараа төлөх бүрэн боломжтой. Мөн  журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлсөн байна. Мөн энэ жил олон жил оношлогооонд ороогүй эвдэрсэн автомашиныг торгуульгүй оношлогоонд оруулна” гэдгийг онцлон хэллээ.
    Мөн энэ журмаар өмнө нь зөвхөн Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй, идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба арилжааны банкуудтай хамтран авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлснээр иргэд аль ч нөхцөлөөр төлөх боломжийг бүрэн хангалаа. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

     

     
    Авто тээвэрийн болон өөрөө явагч
                          хэрэгсэлийн төрөл
    Албан татварын хэмжээ
    /төгрөгөөр/
    1 2 дугуйтай мотоцикл 2 500
    2 3 дугуйтай мотоцикл 4 000
    3 Суудлын авто машин:
     
    а/ 2001 см3 хүртэл
    б/ 2001-3001 см3 хүртэл
    в/ 3001 см3 болон түүнээс дээш
    /Цилиндрийн багтаамжийн
    нэг см3 тутамд төгрөгөөр/
    24
    27
    33
    4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000
    5 Автобус 62 400
    6 Ачааны машин:
    1/ 1 хүртэл тооны даацтай
    2/ 1-2 тн-ын даацтай
    3/ 2-3 тн-ын даацтай
    4/ 3-5 тн-ын даацтай
    5/ 5-8 тн-ын даацтай
    6/ 8-10 тн-ын даацтай
    7/ 10-20 тн-ын даацтай
    8/ 20-30 тн-ын даацтай
    9/ 30-40 тн-ын даацтай
    10/ 40-50 тн-ын даацтай
    11/ 50-60 тн-ын даацтай
    12/ 60-70 тн-ын даацтай
    13/ 70-80 тн-ын даацтай
    14/ 80-90 тн-ын даацтай
    15/ 90-100 тн-ын даацтай
    16/ 100-тн-оос дээш даацтай
     
    30 000
    45 000
    55 000
    75 000
    120 000
    135 000
    150 000
    210 000
    270 000
    330 000
    420 000
    480 000
    540 000
    600 000
    660 000
    720 000
    7 Тусгай зориулалтын автомашин 16 000
    8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000
    9 Бага оврын трактор 8 000
    10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000

     

    АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

     

    Авто тээвэр
    Болон өөрөө
    Явагч хэрэгслийн
    ангилал
    Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах
    Төлбөр
    ( төгрөгөөр )
    СО2  хийн
    Ялгарал(г/км)
    СО2  (%) Хөдөлгүүрийн багтаамж(см3)
    А 121-180 5.5-8.0 1500 хүртэл 1800
    Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100
    В 251-350 10.6-12.0 2501-3500 3500
    Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000
    Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500
    Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500

     

    Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ
    /төгрөгөөр/
    Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ
    1 Суудлын Такси 30000
    2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000
    3 2001-3000 30000
    4 3001 дээш 40000
    5 Ачааны 1 тн хүртэл 40000
    6 1-2 тн 45000
    7 2-3 тн 50000
    8 3-5 тн 55000
    9 5-8 тн 60000
    10 8-10 тн 65000
    11 10 тн-с дээш 70000
    12 Автобус 15  хүртэл 40000
    13 15-аас дээш 60000
    14 Цистерн 50000
    15 Тусгай 40000
    16 Чиргүүл 30000
    17 Механизм Тээвэрүйлчилгээний 60000
    18 Технологийн 60000
    19 Багаоврын 30000
    20 Мотоцикл,          мопед 2 дугуйт 10000
    21 3 дугуйт 10000
      НИЙТ ДҮН  

     

    АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
    ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
    НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
     
    Д/д Дүүргүүд Байршил Хугацаа                              Цагийн хуваарь
    1 Автотээврийн үндэсний төвийн бїртгэлийн газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд  
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00
    3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд  
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд  
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30
    5 Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-17.30
    6 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр  
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    7 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн  1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/      2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    8 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс  БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд  
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    9 Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дїгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд  
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    10 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дїгээр хороо Ж.Самбуугийн гудамж  ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим"  
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    11 Сїхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд    
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    12 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд  
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    13 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд  
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    14 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд  
    2015.01.01-12.31
    Ажлын өдрүүдэд             08.30-18.30
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй