АНЭУ-ын Абу-Даби хотод төвтэй Азийн шатрын холбоо шатрын Их мастер А.Энхтуул мэргэжилтнээр ажиллах санал тавьсан тул ирэх сарын эхээр тус улсыг зорино.
Тэрбээр "Надад тавьсан санал таатай боломжийн санагдсан. Би хэдийгээр бизнесийн удирдлагын чиглэлээр их сургууль төгссөн ч шатрынхаа төлөө чадах бүхнээ хийх болно. Монгол хүн Азийн шатрын холбоонд урилгаар ийн ажиллаж байгаа нь анхны тохиолдол юм" хэмээн өгүүлсэн байна.
Азийн шатрын холбооны мэргэжилтэн болохын тулд Шатрын олон улсын цолтой байх, гадаад хэлний мэдлэгтэй байх гээд олон шалгуур давдаг аж.
Түүний Англи, Орос хэлний мэдлэг дэлхийн шатрын олимпиадын ажлын хэсэгт ажиллаж байсан туршлага ихээхэн нөлөөлсөн гэнэ.
Их мастер бүсгүй 2012, 2014 оны дэлхийн шатрын олимпиадад улсынхаа шигшээ багт оролцохгүйгээр Азийн холбооны урилгыг авч сэтгүүлчээр ажиллаж байжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт