ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Завханы” С.Батсүхийн эртнээс зэхсэн сюрприз

    Олонд анх дуулсан “Завхан гол” дуугаараа хүндлэгдэн нэрд гарсан гавьяат дуучин С.Батсүх гуравдугаар сарын 4-нд “Орчлонг аргадах цагаар” уран бүтээлийн тоглолтоо хийх гэж буй. “Улаанбаатар палас”-т болох уг тоглолтодоо тэрбээр хүмүүсийн сэтгэлд хоногшсон шилдэг дуунуудаа эгшиглүүлэх аж.

    Тэрбээр тоглолтын үеэр үзэгчдэд барих нэгэн сонирхолтой сюрприз бэлджээ.

    Тэр нь түмний дунд “Орчлонг хайрлаарай” нэрээр түгээд байгаа “Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай” дуугаа “Эрдэнэзуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй хамтран дуулах гэнэ.

    Яруу найрагч Ц.Бавуудоржийн тэрлэсэн шүлгээр бүтсэн энэ дууг гавьяатаас илүү хамба лам Х.Баасансүрэн олонд хүргэсэн билээ.

     

                                                                                                                          Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй