ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дурсамжаа шивээсэнд мөнхөлсөн одод

    Райн Кобрера жүжигчин Райн Гослингийн шивээстэй. 

    Жүжигчин Николь Ричи бугуйндаа охин насаа үдсэн үеийнхээ он сарыг одон орны тэмдэгтэй төстэй байдлаар шивүүлсэн. 

    Реппэр Виз Калифагийн эхнэр нөхрийнхөө инээмсэглэж байгаа шивээсийг зүүн гарынхаа шуун дээр шивүүлсэн. Хосууд 2014 онд салсан билээ. 

    Good Charlotte хамтлагийн гишүүн Бенжамин Майден гэргий Камерон Диазынхаа нэрийг цээжин дээрээ шивүүлжээ. Тэд өнгөрсөн оны сүүлээр хуримаа хийсэн билээ. 

    Жүжигчин Меган Фокс баруун гарынхаа шуун дээр өөрийн биширч явдаг эмэгтэй болох Мерилин Монрогийн шивээстэй. 

    Жүжигчин Жони Депп "Карибын тэнгсийн дээрэмчид" киноны Жэк Спаровын дүрээ баруун гарынхаа шуун дээр мөнхөлсөн бол цээжин дээрээ хоёр дахь гэргий Вино Райдераасаа салсны дараа Вино үүрд гэж шивүүлсэн байна. 

    Дуучин Кристина Агулера өөрийнхөө нэрийг шилэн хүзүүн дээрээ шивүүлсэн. 

    Дуучин Риана өөрийн 2009 онд гаргасан "Rated R" цомогтоо зориулж зүүн далан дээрээ шивээс хийлгэж байжээ. 

    Дуучин Жастин Бибер дуучин жүжигчин Селена Гомезтой үерхээж байхдаа "Yeshua," гэж бичсэн шивээс хийлгэсэн бөгөөд энэ нь "Дагина" гэсэн утгатай юм байна. 

    Дуучин Пинк том, жижиг 20 орчим шивээстэй. Тэр хайртай нохойдоо, найзууддаа болон Элвис Прислид зориулсан шивээсүүдтэй. 

    Үзэсгэлэнт Виктория Бекхэм  нуруун дээрээ босоо Хибрью үсгээр бичсэн би хайрын хүн, миний хайртууд үүрд минийх гэсэн шивээстэй. 

    Харин алдарт хөл бөмбөгчин Дэйвид Бекхэм эхнэр болон хүү нарынхаа нэрийг илэрхийлсэн шивээсээр гангардаг нэгэн. 

    Жүжигчин Кристина Ричи "Нарниагийн домог" кинонд дүрээ мөнхөлснийхөө дараа баруун далан дээрээ Аслан арслангийн зургийг шивүүлсэн байдаг. 

    Холливудад төдийгүй дэлхийн хамгийн сайхан хосоор зүй ёсоор нэрлэгддэг хос бол жүжигчин Антонио Бандерас болон түүний гэргий Мелани нар билээ. Мелани хуримынхаа дөрвөн жилийн ойг тохиолдуулан баруун гарынхаа булчин дээр Антонио гэж шивүүлсэн байна. 

    Дуучин Адам Ливэйн урлагтай холбоотой шивээсүүдтэй. Тэрээр төрж өссөн хот болон өөрийн хамгийн хайртай гитараа шивүүлсэн байдаг. 

    Дуучин Кети Пери хэдэн удаа салж нийлсэн найз залуу Рузель Брэндтэйгээ хос шивээстэй. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй