Гавьяат жүжигчин Б.Сарантуяа сар шинийн дараахан уран бүтээлийнхээ ажилд шаргуу оржээ.Тэрбээр энэ онд багтаад хүүхдийн дуутай цомог гаргах гэнэ.
Ийн цомог гаргах болсноо дуучин бүсгүй “Хүүхэд насны минь гэнэн томоогүй дурсамжууд сэтгэлд тодоос тод үлдсэн. Би хааяа хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн тэр үеэ дурсах дуртай.
Миний хувьд хүүхдүүдтэйгээ хүүхэд насныхаа дурсамжийг хуваалцдаг юм. Тиймээс тэднийхээ сэтгэлд хүүхэд насных нь дурсамжийг гэгээлэг үлдээхийг хүсдэг тул хүүхдийн дуутай цомог гаргахаар шийдсэн” хэмээн тайлбарлажээ.
Тэрбээр хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг ихэд дэмждэг ээж. Тиймдээ ч хүүхдүүдээ дуучин болохыг хүсвэл дуртай дэмжинэ гэдгээ илэрхийлдэг.
Энэ тухайгаа “Хүүхдүүдээ заавал дуучин бол гэж ятгаж хүчлэхгүй. Харин урлагийг ойлгодог байгаасай гэж хүснэ” хэмээсэн удаатай.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт