ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хакүхо Японы сэтгүүлчдэд тайлбар хийв

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, эх орондоо шинэлээд буцсан Хакүхо М.Даваажаргал Японд очсоныхоо дараахан ёкозүнагийн хувиар Мэргэжлийн сүмогийн ажлын графикийн дагуу албан ёсны уулзалт, ажилд оролцож эхэлсэн байна.

    Түүнээс сэтгүүлчид уулзалтын үеэр өмнөх башёгийн 13 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносатотой хийсэн барилдааны талаар шүүгч нарыг шүүмжилсэн талаар юу бодож буйг нь лавлажээ.

    Өмнө нь Хакүхо энэ асуудлаар сэтгүүлчдэд ямар ч тайлбар хийгээгүй. Тиймээс  тэрбээр “Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Тухайн үед би өөрт бодогдсоноо л хэлсэн. Тэр бол миний бодол л байсан” хэмээн тайлбарлажээ.

    Тэрбээр шүүгч нарыг шүүмжилсэндээ уучлалт гуйлгүй зөвхөн өөрийн бодол байсан гэж хариулаад өнгөрснийг Японы хэвлэлийнхэн онцлон дурдаж буй.

                                                                                                                         Г.Золзаяа

                                                                                                                                    

        

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй