
Чехийн 17000 орчим хүн амтай Зирн хотод зэвсэгт этгээд найман хүний амийг шалтгаангүйгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Гэмт этгээд хоолны газарт гэнэт дайран орж тааралдсан болгоноо буудсан бөгөөд амь үрэгдсэн найман хүнээс гадна 7 хүн шархаджээ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар зоогийн газарт 25 удаа буун дуу гарсаны дараа гэмт хэрэгтэн өөрийгөө хөнөөсөн гэнэ. Чех улсын сүүлийн 40 жилийн түүхэнд ийм гэнэтийн аймшигт халдлага гарч байгаагүй бөгөөд үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас нэг өдрийн гашуудал зарласан байна. Гэмт хэрэгтэн 60 орчим настай бөгөөд одоогоор нэрийг нь нууцалж байгаа аж. Чехийн хууль сахиулагчид хэргийн талаар нарийвчлан судалж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт