ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Их Британи Украин руу тусгай бэлтгэгдсэн цэргүүдээ илгээнэ

    Гал зогсоох хэлэлцээрүүдийг удаа дарааллан хийсээр байгаа ч ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа Орос Украины асуудлаас үүдэн дэлхий дахины их гүрнүүдийн төлөөлөгчид хуралдан, чуулахад хүрээд байгаа билээ. Олон улсын зүгээс ОХУ-д хориг арга хэмжээ авсан ч нөхцөл  байдал нааштайгаар шийдэгдэлгүй Украин дахь мөргөлдөөн улам л ширүүссээр буй. Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд Дэйвид Камерон Украинд цэргийн тусламж илгээнэ гэдгээ мэдэгдлээ.

    Хэдийгээр Украин дахь Оросын талыг баримтлагчид зэвсгээ эргүүлэн татаж байгаа ч гэлээ гал зогсоох хэлэлцээр амжилтгүй болж, Украин террорист халдлагад өртсөөр байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. Их Британи өндөр түвшинд бэлтгэгдсэн 75 цэргээ Украин руу илгээж цэргийн сургуулилт хийлгэн, хамгаалалтад гаргахаар болсон байна. Хэрэв салан тусгаарлагчдын зүгээс дахин халдлага үйлдэж гал нээвэл ОХУ-д хориг арга хэмжээ авч, хамгаалалтаа чангатгахаа ч хатуу анхаарууллаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй