Ирэх дөрөвдүгээр сарын 11-12-нд АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрийн өмнөд хэсэгт, далайн эрэг дээр оршдог Лос-Анжелес хотод болох Дэлхийн цомын төлөө эрэгтэйчүүдийн багийн тэмцээний хөтөлбөр гарсан байна. Мөн ирэх гуравдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт болох Дэлхийн цомын төлөө эмэгтэйчүүдийн багийн тэмцээний хөтөлбөр ч бэлэн болжээ.
Өнгөрсөн жил Узбекстан улсын нийслэл Ташкент хотод болсон ДАШТ-нд VI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх авсан Монголын эрэгтэйчүүдийн баг АНУ, Куба, ОХУ-ын багтай “А” хэсэгт орсон.
Дэлхийн цомын төлөө тэмцээнд найм дахь удаагаа оролцож буй манай эмэгтэйчүүдийн баг өнгөрсөн жил АНУ-ын Лос-Анжелест зохиогдсон тэмцээнд V байрт шалгарсан юм.
Хөтөлбөр
2015 оны дөрөвдүгээр сарын 11. Бямба гариг
10.00 Нэгдүгээр тойрог
13.15 Хоёрдугаар тойрог
Тэмцээний нээлтийн ёслол
2015 оны дөрөвдүгээр сарын 12. Ням гариг
17.00. Гуравдугаар тойргийн барилдаан
Долоодугаар байрны төлөө барилдаан
Тавдугаар байрны төлөө барилдаан
21.15. Хүрэл медалийн төлөө барилдаан
Алтан медалийн төлөө барилдаан
Шагнал гардуулах ёслол
Дэлхийн цомын төлөө эмэгтэйчүүдийн багийн тэмцээний хөтөлбөр
Ирэх гуравдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт болох Дэлхийн цомын төлөө эмэгтэйчүүдийн багийн тэмцээний хөтөлбөр гарсан байна.
Өнгөрсөн жил Узбекстан улсын нийслэл Ташкент хотод болсон ДАШТ-нд VI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх авсан манай эмэгтэйчүүдийн баг ОХУ, Украин, Шведийн багтай “Б” хэсэгт орсон билээ. Дэлхийн цомын төлөө тэмцээнд 7 долоо дахь удаагаа оролцож байгаа манай эмэгтэйчүүдийн баг өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд V байр эзэлж байсан билээ.
Хөтөлбөр
2015 оны гуравдугаар сарын 7. Бямба гариг
10.00 –12.00 Нэгдүгээр тойрог:
12.00-14.00 Хоёрдугаар тойрог
17.00-17.30 Тэмцээний нээлтийн ёслол
17.30-19.30 Гуравдугаар тойрог
2015 оны гуравдугаар сарын 8. Ням гариг
12.00 – 13.00 Долоодугаар байрны төлөө барилдаан
13.00-14.00 Тавдугаар байрны төлөө барилдаан
14.00-15.00 Хүрэл медалийн төлөө барилдаан
15.00-16.00 Алтан медалийн төлөө барилдаан
16:30-17.30 Шагнал гардуулах ёслол
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт