Энэ сарын 25-нд болох Үндэсний Супер лигийн ээлжит тоглолт плэй-оффын байрлалын төлөө ширүүн тэмцэл өрнүүлж буй “Сентоза Арслангууд”, “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийн эсрэг зогсох бололтой.
“Сентоза Арслангууд” хоёрдугаар тойрог эхэлснээс хойш 5 хожил, 2 хожигдолтой чамлахааргүй тоглож байгаа. Тэд 8 хожил, 9 хожигдолтой супер лигийн амжилтын хүснэгтийн есдүгээрт эрэмбэлэгдэж буй.
Тэдний дараагийн учраа “Эрдэнэдрийлинг Ригс”, “Төв ургац”, “СБЛ Хасын Хүлгүүд” гэсэн чангахан гурван баг хүлээж байна. Энэ гурван тоглолтоос хоёр хожил авч байж л плэй-оффд гарах эрх авах боломжтой.
“Эрдэнэдрийлинг Ригс” багийн хувьд тойргийн тоглолт дуусахад ердөө хоёр л тоглолт үлдсэн. Энэ багийнхан 10 хожил, 8 хожигдолтой плэй-оффын эрхээ бараг л халаасандаа хийчихсэн. Гэхдээ тэд үлдсэн хоёр тоглолтоос хожил авч байрлалаа дээшлүүлэхээр зорьж буй нь лавтай. Хоёр багийн нэгдүгээр тойргийн тоглолт 92:95 “Эрдэнэдрийлэнг Ригс”-ийн хожлоор дууссан.
Энэ удаагийн ээлжит учраанд “Сентоза Арслангууд” хожил авахын тулд хамгаалалтадаа “Эрдэнэдрийлинг Ригс”-ийн дундын зайн болон гурван онооны шидэлтийн оновчийг бага байлгах, харин довтолгоонд эсрэг багийнхаа “ялааны алуур хочит” Крис Мүрийн эсрэг талбайд хэрхэн тоглохоос их зүйл шалтгаалах нь. Тэгэхээр плэй-оффын эрх авахын тулд ямар баг гал гарсан ганган тоглолт хийх бол.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт