“Төрт ёс-Хаадын сан”-гаас зохион явуулсан Монгол жанжидын тухай түүхэн зохиолын уралдааны тэргүүн байрын шагналыг зохиолч Б.Ойдовын “Айн Жалудын цавчилдаан” бүтээл хүртэв. Удаах байрт Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджавын “Өрлөг жанжин”, гутгаар байрт Төрийн соёрхолт зохиолч Д.Төрбатын “Хар дарсан төр” бүтээл шалгарлаа.Мөн Соёлын гавъяат зүтгэлтэн С.Пүрэв, зохиолч Ч.Жанчивдорж, С.Батжаргал, Соёлын гавъяат зүтгэлтэн С.Оюун нарын бүтээл тусгай байрын шагнал хүртсэн юм.
Сонордуулахад Б.Ойдов нь өмнө нь хэд хэдэн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Тодруулбал, 2012 онд “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан “Хаан цадиг” түүхэн зохиолын уралдаанд “Орлой мэргэн Цагаан” бүтээлээрээ дэд байрын шагнал хүртсэн бол 2013 онд тус сангаас зарласан “Хатан цадиг” уралдаанд “Зүүн гарын мөхөл” бүтээл шилдэг зохиолоор шалгарч байлаа.
2013 онд УИХ-ын Тамгын газраас зарласан Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулсан зохиолын уралдаанд түүний “Үндсэн хууль өвөртөлж явдаг хүн” бүтээл тэргүүн байрын шагнал хүртжээ. Тэр жилийн хавар Гадаад явдлын яамны 100 жилийн ойд зориулсан хөрөг туужийн уралдаанд түүний “Ерээд оны дурдатгал” бүтээл тэргүүн байранд шалгарч, шагнал гардаж байв.
Тэгвэл энэ жилийн томоохон бүтээл гэвэл “Хурд” хамтлагийн 20 жилийн ойд зориулсан “Хурд-20 жил” хэмээх дурсамж түүх өгүүлсэн зурагт ном. Тэрбээр тус хамтлагийнхантай хамтарч 20 гаруй дуу хийсэн байна. Тэрбээр “Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид” зэрэг уншигчдын сонирхол татсан бүтээл туурвисан нь өдгөө бестселлер болж чадсан.
Төрт ёс-Хаадын сан” уралдаанд байр эзэлсэн эхний долоон бүтээлээр “Жанжин цадиг” хэмээх ном бүтээж, “Интер ном” номын дэлгүүрт нээлтийг нь хийсэн билээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт