ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Сомали улсад шатахуун түгээх станц дэлбэрсний уршгаар олон арван хүн үрэгдэж, түлэгдсэн хэрэг гарлаа. 

    ОХУ болон Украины тал гал зогсоох хэлэлцээр хийгээд байгаа ч энэ нь төдийлөн хэрэгжихгүй, үймээн самуун, халдлага гарсан хэвээр байна. 

    Египетэд Исламын улсын алан хядагчдын гарт амиа алдсан 21 эрийн ар гэрийнхэн жагсаал зохион байгуулсан хэргээр саатуулагдан, шоронд хоригдсон байна. 

    Гүрж улс цаазаар авах ялын эсрэг зогсдог ч гэлээ эмэгтэй хүн цаазаар авчээ. Энэ нь тус улсын хувьд 70 жилийн түүхэнд эмэгтэй хүнийг цаазаар авсан анхны тохиолдол болж байгаа юм.

    Бангладешийн Падма голд ням гарагт 150 зорчигчтой гатлага онгоц ачааны хөлөг онгоцыг мөргөж живсний улмаас 70 гаруй хүн амиа алдлаа.

    Нормандын дөрвөл буюу Украин, ОХУ, Франц, Германы Гадаад хэргийн сайд нар ирэх 7 хоногт Украины зүүн бүс нутагт гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ. 

    Япон улсын Засгийн газар “Исламын улс” алан хядах бүлэглэлийн үйл ажиллагааны улмаас хохирсон Сирийн дүрвэгсдэд зургаан сая америк долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ.

    Өсвөр насны гурван охин Лондон дахь гэрээ орхиж явснаас хойш зургаа хоног өнгөрч байна. Тэд Турк руу явсан нь тогтоогдсон бөгөөд даврагчидтай нэгдсэн байж болзошгүй гэсэн байна. 

    Ирак улс түүхэндээ анх удаа эмэгтэй хотын даргатай боллоо

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй