ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Чонон сүлд” “Тэнгис”-ийн хойморт баасан гаригт заларна

    БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анно "Чонон сүлд" уран сайхны киног бүтээсэн нь олон улсыг байлдан дагуулав. Оскарын шагналт найруулагч Монголчуудтай анх “Төвдэд өнгөрүүлсэн долоон жил” киногоороо танил болж байв. Уг киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон.

    Францад энэ сарын 25, БНХАУ-д 19-нд нээлтээ хийсэн даруйдаа 7,5 сая америк долларын орлого олоод буй. Харин Монгол дахь нээлт энэ долоо хоногийн баасан гаригт ‘Тэнгис’ кинотеатрт 17.00, “Өргөө” кино театрт 20.00 цагт болно. Монголын үзэгчид энэ киног Цахар буюу Өвөр монгол аялгаар хүлээн авч үзэх аж.

    2016 оны Оскарын наадмын гадаад киноны төрөлд хамгийн их хүлээлт үүсгэсэн уг киног Монголд албан ёсны эрхтэй гаргах гэрээг “Гэгээ паблишн” компани болон жүжигчин Р.Анхням нар  киноны оюуны өмчийн эрх эзэмшигчидтэй хамтран байгуулсан байна.

    Киног Монголд албан ёсоор гаргах үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Монгол Контент" ХХК, ивээн тэтгэгчээр "Ард" санхүүгийн групп ажиллаж буй.

                                                                                                                       Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй