ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аглуугийн цуглуулга автомашины үнэд хүрчээ

     “Х Түц” хамтлагийн жүжигчин Аглуу хүүхэд байхаасаа зоос цуглуулах сонирхолтой байжээ. Хообийдоо хөтлөгдөн олон жил цуглуулсан цуглуулга нь өнөөгийн ханшаар бол нэлээн үнэтэй автомашин худалдаж авах хэмжээнд хүрсэн гэх.

    Түүнийг бага байхад аав нь хообийг нь дэмжиж, орон орны зоос олж өгч, цуглуулгыг нь баяжуулдаг байжээ.

    Өдгөө түүнд Оросын хаант засгийн үеийн мөнгөнөөс эхлээд эртний Ромын үед эдэлж хэрэглэж байсан ховор зооснууд ч бий.

    Тэрбээр цуглуулгаа баяжуулах зорилгоор хамтлагийнхантайгаа уран бүтээлийн ажлаар хилийн дээс алхах болгондоо зоос сонирхож авдаг аж.

    Найз нөхөд, гэр бүл нь түүнд төрсөн өдрөөр нь болоод ямар нэг тэмдэглэлт баяраар мөнгөн зоос бэлэглэдэг гэнэ лээ. Тиймээс түүнийг нэг л өдөр ганган төмөр хүлэг аваад хөлөглөчихсөн явахыг хараад гайхах хэрэггүй биз ээ. Түүнд авьяасаараа мөнгө олохоос гадна насаараа цуглуулсан "хур хөрөнгө" байсан юм чинь.    

                                                                                                                      Г.Золзаяа

                                                                                                                                

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй