“ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2015” Олон улсын циркийн тоглолт гуравдугаар сарын 23-наас эхлэн долоо хоног тоглох нь.
Тоглолтод АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг орны 60 гаруй жүжигчин оролцох юм.
Олон улсын томоохон тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл цомын эзэд өөрийн шилдгийн шилдэг үзүүлбэрүүдтэйгээ манай оронд ийн зочлох гэж байна.
Бяцхан жаалуудыг баярлуулахаар хөгжилтэй алиалагчид болоод олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн шагналтай авьяаслаг муужгайнууд, акробатчин нохой, сармагчин зэрэг амьтад ч ирэх сурагтай.
Тоглолтыг “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ зохион байгуулж байгаа. Тэд тоглолтын бэлтгэл ажил сайтар базааж, үзэгчдэд дэлхийн циркийн урлагийн гайхамшгийг өндөр зохион байгуулалттайгаар үзүүлэхээр зорьж буй.
Энэхүү олон улсын циркийн тоглолтыг хоёр жилийн өмнө Монгол улсад зохион байгуулж байхаар төлөвлөж, 2013 онд анх тоглуулж байсан билээ. Тэгвэл энэ жил Монголын циркийн тайзнаа дэлхийн шилдгүүд дахин цуглах нь ээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт