Ноён уулыг аврах, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн 13 хоног өлсгөлөн зарлаж, хуурайн өлсгөлөнд шилжихээ мэдэгдээд байсан "Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг өнгөрсөн шөнө тараасан.Тэгвэл цагдаагийн байгуулагаас "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүн долоон иргэнийг эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулсан талаар мэдээлэл хийлээ.

Тэд 13-хоногийн турш өлсгөлөн зарласан "Босоо хөх Монгол" ТББ-ын гишүүн долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 02-р сарын 23-ны өдрийн А/87 дугаар захирамжаар өлсгөлөн зогсоож, оролцогчдыг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан гэв.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж нийгмийн хэв журам сахиулан аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн байгууллага хамгаалалтанд ажилласнаа тайлбарлаад өлсгөлөн зарлаж буй иргэдэд албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг танилцуулахад өөрсдөө сайн дураараа эмнэлгийн байгууллагад очсон гэлээ.
Мөн цагдаагийнхны тайлбарласнаар цахим ертөнцөөр яригдаж буй шиг сүртэй үйл явдал болоогүй, "Босоо хөх Монгол" ТББ-ын гишүүд өлсгөлөн зарлаж буй газарт барьсан гэрээ өөрсдөө буулгаж авч явжээ. Цагдаагийн байгууллага, өлсгөлөн зарлаж буй иргэд болон тэднийг дэмжигч иргэдийн хооронд ямар нэгэн үл ойлголцол, зөрчил гараагүй хэмээн цагдаагийнхан онцолсон юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт