ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Э.Халиунболд ”Marmmoth-2015” уралдаанд аман хүзүүдэв

    ОУХМ Э.Халиунболд АНУ-д хоёр сарын хугацаанд дэлхийн хоёр удаагийн аварга Sebastian Tortelli-ын багт бэлтгэл сургуулилтаа базааж, Калифорниа мужид энэ сарын 15-нд болсон "Dirt Series-2015" уралдаанд 450 cc Open ангилалд тэргүүлж, алтан медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр өчигдөр Лос Анжелес Каунтид зохион байгуулагдсан "Mammoth-2015" уралдаанд амжилттай оролцжээ.

    АНУ-ын Мотоциклын Холбооноос LARC талбайд энэ сарын 22-нд зохион байгуулсан уралдаанд Pro 25+ ангилалд II байрт шалгарсан байна. Уралдаанд Суперкроссын энэ жилийн ДАШТ-ий 250 сс ангиллын эхний гараанд тэргүүлсэн, одоогоор нийлбэр дүнгээр II байрт явж буй TRD/Redbull/KTM/Lucas Oil багийн тамрчин Jessy Nelson, ирээдүйн аварга хэмээгдэж буй Rookie White, АНУ-ын Мотоциклын Холбооны "Алдрын Танхим"-д нэрээ мөнхөлсөн аваргууд гээд 600 орчим тамирчин өрсөлдсөн томоохон уралдаан болжээ. Энэ уралдаан нь Суперкроссын ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг Loretta Lynn уралдаантай өрсөлдөхүйц түвшинд хүрээд буй.

    Өнгөрсөн жил Loretta Lynn уралдаанд Э.Халиунболд IV, V байр эзэлж, Transworld Mx уралдааны баруун бүсийн аваргын алтан медаль хүртэж байсан билээ.

                                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй