ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Якутад болох тэмцээнд Монголын бөхчүүд зодоглоно

    ОХУ-ын Якут улсын Якут хотод ирэх сарын 7-8-нд болох гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимпийн аварга Р.М.Дмитриевийн нэрэмжит залуучуудын V дахь Олон улсын уламжлалт тэмцээнд Монголын чөлөөт бөхийн багийн тамирчид оролцоно.

    Тэмцээнд Залуучуудын улсын аварга А.Нэргүйбаатар /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, БТСДуС, 50 кг/, З.Занабазар /ҮБТДС, 55 кг/, С.Билгүүн /ҮБТДС, 60 кг/, Б.Бямбадорж /”Алдар” спорт хороо, 74 кг/, Г.Төрмөнх /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, 96 кг/ нар барилдах юм.

    Шүүгчээр МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагчаар “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга нар явна.

    Якут улсын Спортын яам, Якутын бөхийн холбоо, Р.Дмитриевийн нэрэмжит Олимпийн нөөцийн спортын дунд сургууль хамтран зохион байгуулж буй тэмцээний жин тус бүрт алтан медаль хүртсэн бөхөд 45 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 30 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 15 мянган рублийн шагнал олгож, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 20 мянган рублиэр урамшуулах аж. Өнгөрсөн жил энэ тэмцээнээс 74 кг-ийн жинд Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн бөх Э.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байв.

                                                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй