Японы мэргэжлийн сумогийн башё бүрийн тэргүүн бөхийн зургийг "Майничи" сонины газраас зуран Сумогийн ордонд байрлуулдаг уламжлалтай. Сумогийн түүхэнд хамгийн олон удаа зургаа зуруулсан хүн бол Их аварга Хакухо М.Даваажаргал билээ. Тэгвэл "Майничи" сонины газраас Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хамгийн олон түрүүлж, дээд амжилт тогтоосон аварга Хакүхогийн гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Токио хотын Минато дүүрэгт байрлах "Itochu aoyama art square" галерейд гарах ажээ. Дээд зиндаанд 33 удаа түрүүлж үнэмлэхүй амжилт тогтоогоод байгаа Хакухо аваргын 39 зургийг “Майничи” сонины газраас дэлгэн үзүүлэх юм байна. Үүнээс 33 зураг нь дээд зиндаанд түрүүлэхдээ зуруулсан, ялагчийн дүр зургийг илтгэх өөр өөрийн онцлогтой зургууд байх юм.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт