ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголчууд зөнч “Ванга”-тай XXI зуунд дахин уулзах нь

    Монголын киноны анхны төрөлжсөн суваг “Moviebox” суваг өнөөдрөөс эхлэн дэлхийд нэр хүндтэй кино продакшнуудтай хамтран ажиллахаар болжээ.

    АНУ-ын “Warner Bros”, CBS, Английн ITV, ОХУ-ын Централь Партнершил, Украйны Film U.A, БНСУ-ын КВС, SBS телевизийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр хүргэхэд бэлэн болсон аж.

    Үүнээс эхлэн болгон  “Warner Bros”-ын бүтээл “Найзууд” цувралыг бүрэн эрхээр нь хүргэхээр зорьж буй. Уг цуврал нь 1994 онд гарсан цагаасаа одоо ч дэлхийн үзэгчдийг хуйлруулсан хамгийн шилдэг бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтдаг.

    Мөн Диана гүнжийн үхэл, АНУ-ын хоёр ихэр худалдааны төв цамхагын сүйрэл,

    олон хүний амь насыг авч одсон байгалийн гамшигт цунами  зэрэг хүн төрөлхтний

    түүхэнд болж өнгөрсөн, ирээдүйд болох үйл явдлыг зөгнөн хэлсэн зөнч Вангагийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Ванга” олон ангит киног хүргэхээр зэхэж байна.   

                                                                                                          Г.Золзаяа         
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй