Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн энэ сарын 20-22-нд Германы Дюсселдорф хотод боллоо. Тэмцээнд 83 орны 740 гаруй жүдоч оролцсон юм.
Монголоос “Дюсселдорф Гранпри” тэмцээнд дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэйчүүд багаараа хүч үзэж, дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилтаар VIII байрт шалгарав.
66 кг-ийн жинд зодоглосон Д.Төмөрхүлэг
Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд өрсөлдсөн Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүч үзсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар тус тус мөнгөн медаль хүртсэн.
48 кг-ийн жинд хүч үзсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг
63 кг-ийн жинд хүч үзсэн Ц.Мөнхзаяа
57 кг-ийн жинд хүч үзсэн Д.Сумъяа
Харин 100 кг-ийн жинд барилдсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр V, 73 кг-д Г.Одбаяр VII байр эзэллээ. Олимпийн эрхийн оноо олгох “Дюсселдорф Гранпри”-д Японы шигшээ баг долоо алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар түрүүлсэн бол Белги, Гүрж, Бразил, БНХАУ, АНУ болон Их Британи улс тус бүр нэг алтан медаль хүртэж, II-VII байр эзлэв.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт