Зүүн Азид амьдардаг олон улс сарны тооллоор шинэ оноо хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд эхэлдэг хэмээн бэлгэддэг. Энэхүү баярыг үндэстэн бүр хэрхэн тэмдэглэж буйг CNN агентлаг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Хятад, Бээжин хот. Сар шинийн өдрийн баярын арга хэмжээ.

Хятад, Бээжин хот. Сүмийн гадаа иргэд хүж уугиулан хонь жилээ даатган залбирч байна.

Индонези. Шинийн нэгний өглөө Индонезчүүд сүмд очин лаа асаан, хүж уугиулж ажил үйлсээ даатган мөргөдөг ажээ.

Өмнөд Солонгос, Сөүл хот. Хаврын тэргүүн сарын эхний өдөр. Солонгосчууд баяраа тэмдэглэж байна.

Япон, Токио хот. Шинийн нэгний өдөр сүмийн үүдэнд байх улаан дэнлүүн чимэглэлийн дундуур гарч ариусч байгаа япон залуу.

Филлипин, Манила хот. Хаврын тэргүүн өдөр уламжлал ёсоор галт лууны бүжиг болдог.

Малайз, Куала Лампур хот. Шинийн нэгний өглөө сүмд цугларсан малайзчууд улаан барсын аманд улаан дугтуйтай мөнгө хийж хонь жилдээ олз омогтой байхаа бэлгэдэж байна.

Индонези, Жакарта хот. Шинийн нэгний өглөө хонь жилээ даатган сүмд мөргөж буй эмэгтэй.

Хятад, Хонгконг. Хонь жилийг бэлгэдэн дэлгүүрийн зааланд тавьсан хонинуудын чихмэлийн өмнө өөрийнхөө зургийг дарж буй эмэгтэй.

Япон, Кобе хот. Лууны бүжиг.

Тайвань, Тайпэй хот. Тайваньчууд сар шинээр гэр орноо сайныг бэлгэдэж, муухай бүхнээс хамгаалдаг гэх элдэв сахиусаар чимэглэдэг уламжлалтай. Дэлгүүрт жаалхүү сахиус сонгон авч байна.

Сингапур. Айлчлан ирж буй хонь жилд зориулан ийнхүү чимэглэл засчээ.

Вьетнам, Ханой хот. Цагаан сарын үеэр вьетнамчууд “Бурханы гар” хэмээн нэрлэх энэхүү жимсээ өргөн хэрэглэдэг.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт